Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:15 цагт бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд шатахуун авахаар дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай, эрэгтэй “Яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ” гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэн унагасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон. Одоогоор шинжигээний дүгнэлт гараагүй байна.
АДМИН








Нийгэм




