Завхан аймгийн Баянтэс суманд арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө гал гарч сургуулийн барилга шатсан. Нийтдээ есөн ангийн хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж гал тогооны барилгын хамт галд өртсөн бөгөөд гал гарсан шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Өнөөдөр /2023.12.12/ Баянтэс сумын Сумын онцгой комисс шуурхай хуралдаж 320 хүүхдийн хичээлийн байр 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад албан газруудад анги танхимыг тохижуулан арванхоёрдугаар дугаар сарын 13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна гэж Баянтэс сумын ЗДТГ-аас мэдээлжээ.
АДМИН








Нийгэм




