Dark Light
Нийгэм | 2026-11-06

АРВАННЭГДҮГЭЭР САРД ОХУ-ААС 80 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ИМПОРТЛОХООР ЗАХИАЛГА ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Монгол Улс ОХУ-аас 2026 оны долоодугаар сараас аравдугаар сарын хооронд нийт 247 мянга гаруй тонн АИ-92 автобензин импортолжээ. Харин энэ арваннэгдүгээр сард 80 мянган тонн орчим автобензин авахаар захиалга өгсөн байна.

Тодруулбал, долоодугаар сард 47,844 тонн, наймдугаар сард 67,937 тонн, есдүгээр сард 64,573 тонн, аравдугаар сард 67,129 тонн АИ-92 автобензин тус тус импортолсон байна.

Эдгээр саруудад Монголын аж ахуйн нэгжүүд АИ-92 автобензины худалдан авалтыг сар бүр 100 мянган тонноос давуулах хүсэлтийг ОХУ-ын талд тавьж иржээ. Гэвч ОХУ-ын дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан хүссэн хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байсан ч боломжит хэмжээгээр шатахуун нийлүүлж, хамтран ажиллаж ирсэнд тус улсын төр засгийн удирдлага болон аж ахуйн нэгжүүдэд талархах ёстойг холбогдох мэдээлэлд дурдсан байна.

Харин дизель түлшний хувьд одоогоор нэг сар гаруйн нөөцтэй байгаа аж. Жил бүрийн энэ үед зуны дизель түлшний нөөцийг бүрэн шавхаж, өвлийн түлшинд шилжих үйл явц өрнөдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор вагон буулгалт түр хугацаанд саатдаг байна.

Учир нь өвлийн дизель түлш нь хүйтэнд царцахгүй байх чанарын шаардлага хангасан байх ёстой тул технологийн горимын дагуу зуны түлшний үлдэгдлийг бүрэн шавхсаны дараа өвлийн түлшийг агуулахад нийлүүлдэг аж.

Түүнчлэн ОХУ болон Монгол Улсын шатахууны жижиглэнгийн үнийн зөрүүтэй холбоотойгоор ОХУ дотоодын зах зээл дэх шатахууны үнийг бууруулахад улсын төсвөөсөө татаас олгодог бол Монголын аж ахуйн нэгжүүд шатахууныг татаасгүй үнээр худалдан авдаг байна. Энэ нь хоёр улсын жижиглэнгийн үнийн зөрүү гарах нэг шалтгаан болж байгааг салбарын сайд тайлбарлажээ. 

 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08