Хариуцагчийн өмгөөлөгч Д.Х нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 620 дугаар магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 221/МА/0620 дугаартай магадлалыг хариуцагч, гуравдагч этгээд Б.Л-д 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шуудангаар хүргүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрөө гардан авсан болох нь магадлал гардуулсан баримт дээрх шуудангийн дардас, тэмдэглэгээ, гарын үсгээр тогтоогддог.
Мөн хариуцагч, гуравдагч этгээд Б.Л-т баталгаат шуудангаар илгээсэн магадлалыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр заагдсан хаягт нь хүргүүлсэн бна.
Шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэргийн нэг талын хэн түрүүлж гардан авснаар тоолох ба тус хэрэгт хариуцагч Б.Л-ийн гардан авсан өдрөөс буюу 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногийн хугацаа тоологдох юм.
Иймд хариуцагчийн өмгөөлөгч Д.Х- нь гомдол гаргах хугацааг 7 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн байх тул гомдлыг буцааж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам
АДМИН








Нийгэм




