Dark Light
Нийгэм | 2023-12-13

Дээд шүүх Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам тээвэр, хөгжлийн яамны гадна 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн. Шүүхээс түүнд 2020 онд 11 жилийн ял оноосон билээ.

Тэрбээр Нийслэлийн Багануур дүүрэг дахь 427 дугаар хорих ангид ял эдэлж байсан бөгөөд тус хорих ангийн магадлангаар суллагдсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хүлээн авчээ. Ингэснээс Б.Махбал буцаж хоригдохоор болсон. 

Тэгвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч УДШ-д гомдол гаргасан байна. 

Уг гомдолтой холбогдуулан УДШ-ээс дараах мэдээллийг өглөө. 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцлээ.

Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтов. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19