Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-06

IARC МОНГОЛ УЛСАД ХОДООДНЫ ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖУУДЫГ СУДАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улс нь ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын түвшнээр дэлхийд тэргүүлж байгаа гунигтай мэдээлэл байдаг. "Ходоодны хорт хавдрыг таниулах сар"-ыг тохиолдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Олон улсын хорт хавдар судлалын агентлаг (IARC) Монгол Улсад эрдэм шинжилгээний судалгааг бэхжүүлэх болон ирээдүйд ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дэмжих нь туйлын ирээдүйтэй алхам болохыг онцлон тэмдэглэлээ. 

Хорт хавдар судлалын агентлагийн судлаачид НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-тай хамтран Монгол Улсад тулгараад буй ходоодны хорт хавдрын өнөөгийн хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохуйц  нотолгоог бий болгох хамтын ажиллагааны чиглэлийг судалж байна. 

Үүний тулд хамгийн гол нэн тэргүүний зорилт бол ходоодны хорт хавдар үүсэх гол эрсдэлт хүчин зүйл болох Хеликобактер пилори (H. pylori) халдварын өнөөгийн түвшин, нөхцөл байдлыг ялангуяа хүүхдүүдийн дунд илүү сайн ойлгуулах, Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулахад мэдээллээр хангах явдал юм. Дэвшүүлж буй тус судалгаа нь 1-69 насны хүмүүсийн дунд Хеликобактер пилори халдварын тархалтыг үнэлэх, ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг судлах, мөн халдварын сорил нь эерэг гарсан насанд хүрсэн оролцогчдод зориулсан эмчилгээний хувилбаруудыг судлах ажлыг багтааж байгаа юм. 

Уг судалгааг Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн "Ходоодны хорт хавдрын эпидемиологийн судалгаа" (ENIGMA) төслийн хүрээнд зохион байгуулах бөгөөд энэхүү төсөл нь ходоодны хорт хавдар болон түүний эрсдэлт хүчин зүйлсийн газар зүйн байршлын ялгааг илүү сайн ойлгох, түүнчлэн орон нутгийн нөөц бололцоонд тохирсон урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. 

Энэхүү төслийн нэг хэсэг болгон Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх багийн ахлагч, доктор Жин Юнг Парк Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан Хеликобактер пилори болон ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх олон улсын симпозиумд оролцож, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх дэлхийн стратеги сэдвээр нэгдсэн хуралдааны илтгэл тавьсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08