2023 оны 12 сарын 25-ны өдрийн зурхай
Хонь: Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ энэ нь зарим үйл ажиллагаанд таагүй нөлөөлж магадгүй. Бусдын түрэмгий хандлага болон далд явуулга аль алинаас нь сэрэмжлэхийг од эрхэс зөвлөж байна. Дэмий яриа, хэрүүл маргаан таны хамаг цагийг барах тул түүнээс зайлсхий. Хий дэмий хов живээс болж хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй.
Үхэр: Идэвх зүтгэл сайтай хүмүүс ажлын үр дүнгээ амсаж, сэтгэл таатай байна. Од эрхсийн нөлөөгөөр харилцаа холбоондоо сэтгэл хангалуун байна. Хэрэв та өөрийн боломжоо нэмэгдүүлэхийг хүсэж байсан бол энэ бүхнийг одоо л хийнэ. Бүтээлч төсөл хэрэгжих магадлал өндөр болно. Таны бусдыг татах чадвар өндөр байгаа ч зарим харилцаа удаан үргэлжлэхгүй. Хэрэгтэй өөрчлөлтийг эхлүүлэх арга замыг олоорой.
Ихэр: Өөртөө гаргаж буй цагаа хязгаарлах нь амьдралд тань асуудал үүсгэхэд хүргэнэ. Өөртөө хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулах чухал гэдгийг сайн бодох хэрэгтэй. Завгүй ажиллан мөнгө олох ч нөгөө талаар анхааралгүй амьдарч мөнгөө дэмий үрэхэд хүргэж болзошгүй. Хэмнэлттэй байж чаддаг хүмүүс ч гэнэтийн зүйлд их мөнгө зарцуулж магадгүй байна.
Мэлхий: Эерэг бодол, өөдрөг сэтгэл таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөх болно. Ажлын байранд халуун, дулаан уур амьсгал бүрдэнэ. Гэхдээ од эрхсийн нөлөө зарим төөрөгдөл, айдсыг үүсгэж болзошгүй. Зарим хүмүүс таны хийж чадахаас давсан, хэцүү зүйл хийхийг шаардаж магадгүй. Санаа бодолдоо итгэлгүй байсан ч үүрэг даалгавраа сайн биелүүлбэл амжилтад хүрч чадах бололтой.
Арслан: Өнөөдөр ихэнх зүйл урьдынхаас илүү танд зориулагдсан мэт байна. Ажил хэрэгч хүмүүс бизнесийн нэр хүндээ голлон баримтлах болно. Бүх хариуцлагыг хүлээх чадвар өндөр байна. Хяналтад байх бүх зүйл хэвийн байгаа гэдгийг шалгаарай. Ажил хэргээ бусдын үгээр залах хэрэггүй. Аливааг өөрийн биеэр шалгах боломжийг сайн ашиглаарай.
Охин: Нийгмийн хариуцлагын хүрээнд болох олон нийтийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуул. Таны нэр хүнд өндөр байх болно. Чадварлаг зохион байгуулагч гэдгээ харуулж олны хүндэтгэлийг хүлээх болно. Гэхдээ завгүй төлөвлөгөөнөөсөө болж бие тань сульдаж магадгүй. Зарим ажлаа өөр хүнд даатга.
Жинлүүр: Таатай нөхцөл байдалд ажиллах хүсэл өнөөдөр таныг өөрчлөлт хийхэд хүргэнэ. Энэ нь зөв сонголт байж болох юм. Үйлчлүүлэгч эсвэл бизнесийн хамтрагч нартай асуудал үүсвэл таны хувьд толгойн өвчин болох бололтой. Өөрийн гэсэн багийг бүрдүүлэх үйлдэл нь танд одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн хэтийн төлөвөө тодорхойлох, хөгжүүлэхэд туслах хамгийн зөв арга байх болно.
Хилэнц: Тайван байдал нь аз жаргалтай уур амьсгалыг авчирна. Таны нэр хүнд өснө. Хэрвээ та хангалттай бэлтгэсэн бол яриа хэлэлцээр амжилттай болж өндөрлөнө. Ажлын харилцаанд орохдоо сэтгэл татам байхыг хичээ. Ур чадвараа өсгөхийн тулд чөлөөт цагаа бүрэн ашигла.
Нум: Энэ өдөр эрч хүч хангалттай байна. Олдсон боломжийг ашиглахын тулд бэлтгэлтэй бай. Шинэ санаа бодол хүчтэй төрж байна. Гэхдээ яаруу шийдвэр гаргах нь үр ашиггүй байх болно. Энэ үед ямар ч үйл явдал таныг сандраах шалтгаан байх ёсгүй. Ном ёсоор нь биелүүлсэн үүрэг даалгавраа зөв байсан гэдэгт итгэлтэй бай.
Матар: Их хүчин чармайлт гаргах боловч хүссэн үр дүнг авчрахгүй байх магадлалтай. Зарим үед дарамт ирж болзошгүйг од эрхэс сануулж байна. Бусадтай таагүй харилцаа үүсгэхээ багасга. Шинэ танилуудтай болгоомжтой харьц. Хүндрэлтэй байдлаас болж түншүүдтэйгээ зөрчилдөж болзошгүй. Дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Тэдэнд таны хайр энхрийлэл дутагдаж байгаа гэдгийг ойлго.
Хумх: Сэтгэл хангалуун байдал ажлаа сайн хийж гүйцэтгэх боломж олгоно. Шинэ өөрчлөлт хийх гэж буй хүмүүсийн хувьд таатай өдөр байх болно. Гэхдээ олон сонголтууд таныг төөрөлдүүлэх магадлалтай. Зөв сонголт хийхэд хэцүү байвал найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа сайн ярилцаарай. Холоос сайн мэдээ сонсож та баярлах болно.
Загас: Ойлгомжгүй байсан зүйлс ил гарч ирнэ. Шударга хандлага энэ өдөр давамгайлна. Ажлын талбарт ямар нэг амлалт өгөхдөө болгоомжтой байна. Энэ үед танд хэцүү үүрэг даалгавар оногдвол биелүүлэх боломж бага байна. Чухал зүйл дээр шийдвэр шууд гаргалгүй хойшлуулах нь дээр байж мэднэ. Олдсон мэдээлэлдээ сайн дүгнэлт хийх хэрэгтэй байна.
АДМИН








Нийгэм




