Dark Light
Нийгэм | 2023-12-25

Үс засуулбал эд мал арвидна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 14

2023.12.25 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН

НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 08.40-17.04

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 12 сарын 25, Сумьяа гараг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 4 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19