Dark Light
Нийгэм | 2023-12-25

Сербийн жагсагчид хотын захиргааны байр луу дайрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Серби улсад өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн санал хураалтыг эсэргүүцсэн жагсагчид нийслэл Белград хотын захиргааны байр луу дайрчээ. Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар эрх баригч нам ялалт байгуулсан тул сөрөг хүчнийхэн дахин сонгууль явуулахыг шаардаад байна. 

Дотоодын болон олон улсын ажиглагчид сонгуулийн явцыг будлиантуулсан гэж дүгнэжээ. Мөн сөрөг хүчний жагсагчид сонгуулийн саналын хайрцгийг хуурамч хуудсаар дүүргэж, иргэдийн саналыг худалдаж авсан гэж буруутгасан байна. Харин эрх баригч нам болоод Ерөнхийлөгч Александр Вучич сөрөг хүчнийг гүтгэлэг явуулж байна гэж хариу мэдэгджээ. 

Сербийн сөрөг хүчний “Сербийн хүчирхийллийн эсрэг эвсэл”-ийн удирдагчид Срджан Миливожевик, Владимир Обрадович нар Белград хотын захиргааны байрын хаалгыг онгойлгож, эвдэхийг оролдсон байна. Уг эсэргүүцлийн жагсаалд гаднын орнууд хөндлөнгөөс оролцсон гэж эрх баригчид үзэж байгаа юм. 

Эх сурвалж: bbc.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19