Dark Light
Нийгэм | 2023-12-25

Суудлын автомашин 6 метр орчим гүнтэй жалга руу унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Алдархаан сум Чигэстэй  багийн  "Их-Оргихын хясаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/  “Уван” гэдэг газраас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин жалга руу унасан тул гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас 12 сарын 24-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн П-ийн жолоодож явсан  “Уаз-220695” загварын суудлын автомашин 6 метр орчим гүнтэй жалга руу унасан байсныг  ажиллан татан гаргасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19