Dark Light
Нийгэм | 2023-12-25

Алдаатай дугаартай зорчсон этгээдийг 500 нэгжээр торгох, 3 сараар жолооны эрхийг хасч шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн албанаас цахим орчинд энэ оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд шалгахад хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх мэдээлэл нийтлэгдсэнийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгажээ. Уг дугаар Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан аж. Уг зөрчил Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19