2023 оны 12 сарын 26-ны өдрийн зурхай
Хонь: Амар тайван өдөр. Хэрвээ та хэн нэгний тусламж дэмжлэгээр дутаж байвал найз нөхдөдөө үнэнээ хэлээрэй. Өөрийн хүнлэг мөн чанарыг яаж хөгжүүлэх талаар бодоорой. Хамгийн өгөөмөр, энэрэнгүй нэгэн байхыг хүсэх бололтой. Түр зуурын саад бэрхшээл болон маргаан зөрчил хүлээж байгааг одод сануулж байна.
Үхэр: Ямар ч ажлыг хийж гүйцэтгэхэд танд тайван нөхцөл байдал хэрэгтэй. Амар тайван байдал таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Шаардлагагүй заавар дүрэм таны уур бухимдлыг төрүүлнэ. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хатуу цагийн хуваариар хэт их бүү ажилла. Хэн нэгэн танаас тусламж гуйвал бүү цааргал. Чин сэтгэлийн тус хүргэсэн хүмүүсийг ч бүү мартаарай.
Ихэр: Үр бүтээлтэй өдөр. Ажлын туршлага болон мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гарна. Өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах нь таалагдана. Гэхдээ харилцан ойлголцож чадахгүй бол уурлаж, бухимдах бололтой. Бусдыг ятгах оролдлого тийм амар бүтэхгүй. Амьдрах нөхцөл байдлаа өөрчлөх нь сэтгэлийг сэргээнэ. Санхүүгийн байдлаа сайжруулах шинэ өөрчлөлт хийхийг хичээ.
Мэлхий: Бүтээлч хүмүүст таатай өдөр. Хэцүү сонголт хийх хэрэг гарна. Од эрхсийн нөлөөгөөр саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Уур бухимдлаа барихгүй бол таагүй өдрийг өнгөрөөх хэрэг гарна. Чөлөөт цаг заваа өөрийнхөөрөө өнгөрөөх нь чухал. Өөрийн зөв гэж бодсон ажлаа гүйцээх боломжийг алдаж болохгүй.
Арслан: Эргэлзээтэй өдөр. Хэн нэгэнтэй дотно харьцахдаа хил хязгаараа барь. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчирч болзошгүй. Бусдад өөрийн юу хүсэж байгааг тулгахаас илүү тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ бод. Оны сүүл рүү төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд цагийн хуваариа дахин сайн шалга. Шаардлагатай бол ирэх өдрүүдэд ажлын хуваарьтаа өөрчлөлт оруул.
Охин: Ойлгомжгүй үйл ажиллагааны үед өөдрөг үзлээ хязгаарла. Хэтэрхий дэврүүн байдал таныг эвгүй байдалд оруулж мэднэ. Сайхан сонсогдох бизнесийн санал хууль бус байвал зүгээр л татгалз. Тайван нөхцөлд өдрийг өнгөрөө. Таны үнэ цэнийг буурь суурьтай харилцаа тодорхойлж байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өснө.
Жинлүүр: Өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Санхүү мөнгөний асуудалд анхаарлаа хандуулах ёстой болж байна. Чухал ажлаа дуусгах нь танд амжилт авчирна. Тайван нөхцөл байдал таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тустай. Өөрийн үзэл бодолдоо ямар нэг шинэлэг өөрчлөлт оруулбал ирээдүйн амьдралынхаа бат бөх суурийг тавих боломжтой.
Хилэнц: Будилаан үүсэх өдөр. Өнөөдөр хийх ажил их байх болно. Шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд гарч ирнэ. Гол зарчим бол илүү ухаалаг байдлаар ажлаа хийх байдал. Аливаа зүйлийг хийхдээ юуны өмнө зөв арга замыг олохыг хичээ. Эргэн тойрны нөхцөл байдал сайн байна. Дотоод зөрчлөөс болж асуудал гарах тул хийж буй ажлаа үргэлж хяна. Бусдыг гомдоож магадгүй бөгөөд хэлэх үгээ анхаар.
Нум: Бүхий л харилцаа холбоонд таагүй өдөр. Од эрхсийн нөлөө нөхцөл байдлыг тодорхойгүй болгоно. Буруу тооцоо хийх эсвэл санхүүгийн алдаа гаргаж болзошгүйг анхааруулж байна. Нийгэмд эзлэх байр суурь ганхаж магадгүй. Бусдын тусламжаас бүү татгалз. Мөн тусламж хэрэгтэй хэн нэгэнд гараа сунгахад бэлэн байгаарай.
Матар: Болгоомжтой байх өдөр. Ялихгүй зүйлийг дэвэргэх нь тулга тойрсон хэрүүл маргаан гарах эхлэл болно. Эгдүүцэл, дургүй чинь хүрч байсан ч шүдээ зуугаад тэвч. Удаан үргэлжлэх хэрүүл маргааныг хүсэхгүй л байгаа бол тайван бай. Хэрэв ямар нэг чухал хэргийг бие даан шийдвэрлэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Аливаа зүйлд шударга бус хандах байдал гаргавал муу нэртэй болж үлдэх болно.
Хумх: Эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн өдөр. Чухал сэдвээр сонирхолтой сургалтад хамрагдах, баярын тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэргээс баяр хөөрийг мэдрэх болно. Өнөөдөр болох ямар нэгэн тэмдэглэлт баяр дээр олны анхаарлыг татах бөгөөд олон нийтийн өмнө биеэ зөв авч явах тал дээр анхаар. Худалдаа наймаа хийх тохиолдолд сайн бодож, санхүүгийн ашгийг зөв тооцсон байх хэрэгтэй.
Загас: Хувийн амьдрал хувирч өөрчлөгдөж буй нь таны зан аашинд нөлөөлнө. Нөхцөл байдал хяналт тавихад хүнд болж байгааг анзаарвал биеэ сайн барь. Хэвийн болсон үед асуудлыг эргэн харж болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь таны өөртөө итгэх итгэлд сайнаар нөлөөлөх болно. Зарим чухал биш санагдах үйл явдал хожим чухал нөлөө үзүүлж болно.
АДМИН








Нийгэм




