Dark Light
Нийгэм | 2023-12-26

Вьетнам Улс руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Вьетнам Улс руу зорчих иргэд та бүхэн зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна.

Вьетнам Улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж  байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авна.

Виз хэрхэн мэдүүлж, авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://www.vietnamimmigration.com/mongolian/embassy-of-vietnam-in-mongolia-mn/

Харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болох тодорхой хугацааг тухайн үед нь мэдэгдэх болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам Консулын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19