Dark Light
Нийгэм | 2023-12-27

Өмхий махны гэх хэрэгт нийт 95.4 сая төгрөгийн торгууль ногдууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эмээлтэд байрлах махны үйлдвэр нь нянгаар бохирдсон “өмхий” мах нийлүүлж байсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн.

Уг хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн саналыг хүлээн аваагүй юм. 

Шүүхээс "Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/ нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж байна. 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт “Эм Ди Си Пи” ХХК,  БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/ нарыг, мөн БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал хадгалсан”  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 Шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/ нарыг “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, 

БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-д  нийт 25.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн 5 хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгаж шийдвэрлэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19