Dark Light
Нийгэм | 2023-12-27

ТТАХНЭ “Ерөнхий мэргэжил судлал” чиглэлээр сургалт эрхлэгч байгууллага боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус эмнэлэг нь эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2023 оны гуравдугаар тогтоолоор төгсөлтийн дараах эмч нарыг мэргэшүүлэх “Ерөнхий мэргэшил судлал” чиглэлээр дөрвөн жилийн хугацаатай сургалт эрхлэгч байгууллага болж, гэрчилгээгээ гардан авлаа.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтад бүрдүүлбэл зохих 17 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, хангалттай сайн үнэлгээ авсан байна.

Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Эмнэлзүйн болон Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар тус эмнэлгийн байршилд зохион байгуулж, 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19