Dark Light
Нийгэм | 2023-12-28

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн дэд захирал О.Хишигсүрэн хүний гавьяат эмч боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэн өнөөдөр /2023.12.28/ “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цол хүртлээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, байгууллага хамт олноо манлайлж яваа тэрбээр ГССҮТ-д өдгөө 27 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй баярын босгон дээр төрийн дээд цолоор энгэрээ мялаасан Монгол Улсын Хүний Гавьяат эмч О.Хишигсүрэнг төвийн удирдлагууд, хамт олон, салбарын найз нөхөд, шавь нар нь халуун дотноор хүлээн авлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19