Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-04

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 05, 06-нд ихэнх нутгаар хүйтэн, говь, талын нутгаар салхитай байна.

11-р сарын 04-ний 20 цагаас 11-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эхээр -19...-24 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08