“Эм Си Эс Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгч, FIBA 3x3 болон FIBA Азийн сагсан бөмбөгийн комиссын гишүүн Лувсандашийн Мягмаржав Монгол улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан боллоо. Тэрээр 2005 оноос хойш Монголын Сагсан Бөмбөгийг хөгжүүлэхэд гар бие оролцож, ивээн тэтгэж, удирдан зохион байгуулж ажилласаар ирсэн юм.
Мөн Монгол улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 болон FIBA олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүд болон бүхий л ажил, амжилтын ард байж Монгол улсыг багийн спортоор Олимпын наадамд оролцоход ихээхэн хувь нэмэр оруулсан эрхэм юм.
АДМИН







Нийгэм




