Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-04

ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2026.11.05 / ПҮРЭВ ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Зургаан цагаан харагчин хонь өдөр

  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Нар ургах, шингэх: 07.43-17.29
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Хий
Аргын тооллын 11 сарын 5, Бархасбадь гараг. Билгийн тооллын 26, Харцага одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:43-17:29. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, ханууp, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08