Соёлын биет бус өв болсон Монголын түүхт өвлийн спортуудыг дэлхийд сурталчлах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор Архангай аймаг, “Эртний Нүүдэлчдийн Өлгий” аялал жуулчлалын холбоо нь БОАЖЯ, Соёлын Яам, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны дэмжлэгтэйгээр WINTERLAND ICE FESTIVAL 2024 -г зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 2024 оны 1 сарын 12-ноос 1 сарын 14
Хаана: Архангай, Тамирын голын эрэгт "Монголын Анхны Өвсөн Стадион" цогцолборт
Хөтөлбөрт:
“Тамирын жавар 2024” мөсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн
Мөсний сур харвааны тэмцээн
”Нэг ямаа - Нэг жуулчин” төслийн нээлтийн үйл ажиллагаа
Монголд анх удаа “Дарвуулт чарга” спортыг таниулах арга хэмжээ, Монголын Дарвуулт Завины Чингис Холбооны Нээлтийн ёслол
”Хангайн Хасар” шилдэг монгол банхар нохой шалгаруулах тэмцээн, үзэсгэлэн
”Өвлийн гоёл” өвлийн үндэсний хувцастай шилдэг оролцогчдыг шалгаруулах тэмцээн
Урлагийн тоглолтууд
Өвлийн үзэсгэлэн худалдаа, хоол үйлчилгээ
Сарлаг унах
Морь унах
Тэмээ унах
Харзны усанд орох
Чаргаар гулгах
Мөсөн урлалын бүтээл
Хөгжөөнт тэмцээн, уралдаан
Өвөлжилтийг дэмжих хөнгөлөлттэй өвс тэжээлийн худалдаа
АДМИН








Нийгэм




