Dark Light
Нийгэм | 2024-01-09

Прокурорын байгууллага нийт 973 гомдол, хүсэлтийг хяналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 2-5-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар хоёр, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой дөрөв,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 289 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 973 гомдол, хүсэлтийг хяналаа.

Үүнээс 255 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 718 хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 15 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 22 иргэнд өгч ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19