Dark Light
Нийгэм | 2024-01-09

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн шигшээ баг шинэ бэлтгэлийн дэвжээтэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас спорт сонирхогч хүүхэд, залуучууддаа зориулан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дэргэдэх “Жүдо бөхийн дэвжээ” сургалтын төвийг нээлээ.  

Хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, спортоор хичээллэгч тамирчин хүүхдүүдийн бэлтгэл сургалтыг хангах, дэмжих зорилгоор тус сургалтын төвийн байрыг тохижуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. 

Дэвжээний дасгалжуулагчаар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч МУГД Ш.Цэвэлмаа ажиллах бөгөөд дүүргийн жүдо бөх сонирхогч хүүхэд, залуучууд та бүхэн хороо болон дүүргийн биеийн тамир, спорт хороонд хандан бүртгүүлж, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургалтаа хангах бүрэн боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19