Dark Light
Нийгэм | 2024-01-11

22 тн давс, 12.5 тн бодис, 9.5 шоо метр дайрга цацлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага нийт 49 техниктэйгээр 22 тн давс, 12.5 тн бодис, 9.5 шоо метр дайрга цацаж, нийт 437 инженер техникийн ажилчид ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компани Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Бага тойруу, Баруун сэлбэ, Чоймболын гудамж болон орон сууцны хороолол дундах замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, тусгай зориулалтын бодис цацлаа.

Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт 4 тн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6,9,14,16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19