Dark Light
Урлаг соёл | 2026-11-04

K-POP ЕРТӨНЦӨД МОНГОЛ ОХИН ЦАХИУР ХАГАЛЖ БАЙНА: "CODE ZIGU" ХАМТЛАГ БА ТҮҮНИЙ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | CODE ZiGU

Дэлхийн хөгжмийн зах зээлийг байлдан дагуулж буй K-Pop салбарт дахин нэг Монгол охин хүч үзэхээр хөл тавьсан нь соёл урлагийн салбарын халуун сэдэв болоод байна. БНСУ-ын "JT Corea Entertainment"-ийн харьяа, олон улсын гишүүдээс бүрдсэн "CODE ZiGU" охидын хамтлагт 14 настай, Баасандоржийн Номин-Эрдэнэ (тайзны нэр нь: Ahn Yu Na) хэмээх Монгол охин албан ёсоор багтан уран бүтээлээ эхлүүлээд байна.

Тус хамтлаг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "zzz" нэртэй pre-debut (албан ёсны дэбютийн өмнөх) дижитал сингл дуугаа цацсан бөгөөд уг бүтээл нь ердөө 14 хоногийн дотор 1.4 сая гаруй үзэлт авч, олон улсын сонсогчдын анхаарлыг татаж эхэлжээ.

Хамтлагийн нэрний утга:

Хамтлагийн нэр болох "ZiGU" нь солонгос хэлний "Эх дэлхий" (지구) гэсэн үгнээс гаралтай. Энэ нь өөр өөр соёл, үндэстнээс гаралтай долоон авьяаслаг охид нэг баг болон нэгдэж, дэлхийн тавцанд гарна гэсэн утга санааг илэрхийлж байгаа аж.

"CODE ZiGU" хамтлагийн гишүүдийн танилцуулга:

Тус хамтлаг нь Өмнөд Солонгос, АНУ, Монгол, Франц, Хятад зэрэг таван өөр орны долоон гишүүнээс бүрдсэн олон улсын глобал төсөл юм. Гишүүдийн дэлгэрэнгүй профайлтай танилцана уу:

Malia (Мэйлиа): Malia нь 2003 оны 2 дугаар сарын 12-нд төрсөн, хамтлагийнхаа хамгийн ахмад гишүүн юм. Тэрээр Америк үндэстэн. 

Natalie (Натали): Natalie нь мөн Америк үндэстэн бөгөөд 3 настайгаасаа эхлэн бүжгээр хичээллэсэн, сонгодог балетын суурьтай авьяаслаг охин юм. Тэрээр 2021 оны "Youth America Grand Prix" олон улсын сонгодог бүжгийн тэмцээний хагас финалд хоёрдугаар байр эзэлж байжээ.

Angelina (Анжелина): Angelina нь Франц улсаас гаралтай бөгөөд хамтлагийнхаа гол өнгө төрхүүдийн нэг юм.

Da Eun (Да Эн): Da Eun нь БНСУ-ын уугуул, К-Поп вокал болон бүжгийн өндөр чадвартай. 

Ock Ye Rin (Ок Е Рин): Ock Ye Rin нь мөн адил Солонгос гишүүн бөгөөд хамтлагийн уран бүтээлийн хөгжмийн өнгө аясыг тодорхойлж байна.

Ahn Yu Na (Баасандоржийн Номин-Эрдэнэ): Ahn Yu Na нь Монгол Улсын иргэн, 2012 оны 6-р сарын 28-нд төрсөн, 14 настай. Тэрээр хамтлагийнхаа дуу хоолой, өвөрмөц төрхөөрөө олон улсын фандуудын дунд аль хэдийнээ ярианы сэдэв болоод байна. 

Mya (Мия): Mya нь Франц-Хятад эрлийз бөгөөд хамтлагийнхаа хамгийн отгон гишүүн буюу К-Рор хэллэгээр "Макне" (Maknae) юм.

"CODE ZiGU" хамтлаг нь pre-debut дуугаараа ийнхүү амжилттай эхлэл тавьсан бөгөөд цаашид бие даасан концепт, сонирхолтой түүхүүдийг өгүүлэх цуврал цомог болон юнит (дэд хамтлаг) чиглэлээр олон талт "CODE" төслүүдийг дараалан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08