Dark Light
Нийгэм | 2024-01-11

Бүтэн чоно гаргахаас 3-4 хоногийн өмнө дотор эрхтнийг нь хил нэвтрүүлэхийг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятадын хилээр олон тооны агнасан чоно бүтнээр нь гаргахыг завдсан гэх мэдээллийн талаар тодрууллаа.

Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Сайханзаяагаас энэ талаар тодруулахад “Албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байна. Урьдчилсан байдлаар “4-5 тооны чоныг хүнсний скочид ороон, том оврын ачааны машины дугуйнд хийж, хил нэвтрүүлэхийг завдсан” гэх мэдээлэл байна. Хятад-Орос-Монгол гурван улсын гаалийн мэдээлэл солилцдог. Түүгээр мэдээллээ солилцоод, шалгах ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнээс 3-4 хоногийн өмнө чонын дотор эрхтнийг хил нэвтрүүлэхийг завдсан нь манай гааль дээр илрээд, хэрэг шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гэвч хашрахгүй дахиад л ийм хэрэг давтан илэрч байна л даа. Арьсыг нь хил нэвтрүүлэхээр завдлаа” гэв. 

Тэгэхээр энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой гэсэн үг үү?

Холбоотой байх гэж манайхан таамаглаж байгаа юм билээ. Дотор эрхтэнгүй бүтэн арьс нь байсан гэсэн. 

Энэ хэргүүд хэдэн, хэдний өдөр гарсан бэ?

Бүтнээр нь гаргах гэж завдсан үйлдэл нэгдүгээр сарын 9-ний өдрийнх. Түүнээс 3-4 хоногийн өмнө дотор эрхтнийг гаргахыг завдсан хэргийг илрүүлсэн гэхээр 5-6-ны өдөр гарсан хэрэг. Энэ албан ёсны мэдээлэл биш. Урьдчилсан байдлаарх мэдээлэл. Хятадын талаас ирэх албан ёсны мэдээллийг хүлээж байна. Үргэлжлүүлэн шалгах юм шиг байна лээ.  

С.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19