Dark Light
Нийгэм | 2024-01-11

Хилэнц: Цэвэр агаарт алхаж, бодол санаагаа цэгцэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 сарын 12-ны өдрийн зурхай

Хонь: Ямар ч саад бэрхшээл, гуниг зовлонд бууж өгөхгүй байхыг хичээ. Ойр дотнын харилцаагаа оны төвөгтэй байдалд оруулахаас болгоомжил. Бусдын ажлыг баллах гэсэн хэн нэгний хов живээс холуур байх хэрэгтэй. Алдаа гаргах магадлал өндөр байна. Хувийн санхүүгээ тогтвортой байлгахын тулд тооцоо судалгаа сайн хийх хэрэгтэй.

Үхэр: Үүрэг хариуцлагаа ухамсарлах үе. Бүхнийг хурдан хугацаанд амжуулах гэж яарах боловч алдаа гаргаж болохгүй. Гаргасан төлөвлөгөө болон хийх ёстой ажлынхаа араас сайн хөөцөлдөх юм бол нэр хүндээ өсгөх боломжийг олж чадна. Од эрхэс таны байгаа нөхцөл байдал болон хүрээлэн буй орчиндоо хир дасан зохицох чанарыг сорино. Олны амнаас сонссон мэдээлэл заавал үнэн байх албагүй. Эргэн тойронд төөрөгдүүлсэн мэдээлэл тархана. Гэхдээ зарим чухал хүний зөвлөгөө амжилтад хүргэх болно.

Ихэр: Өмнө нь хийж байсан буруу зүйлдээ сэтгэл гутарч мэднэ. Сэтгэл санааг таагүй дурсамжууд эзэгнэнэ. Тэвчээртэй байхгүй бол эрүүл мэндийн хувьд зарим нэг асуудал тулгарч магадгүй. Урагш харж, өөдрөг байхыг хичээ. Хэн нэгнийг буруутгахаас өмнө өөрийн алдааг олох хэрэгтэй. Ажил хэргийн уулзалт саатаж болзошгүй.

Мэлхий: Худалдаа наймаа хийх үедээ бодлогогүй үйлдэл хийж болзошгүй тул анхааралтай байгаарай. Энэ үед хийсэн хөрөнгө оруулалтаас эрсдэл хүлээж мэднэ. Санхүү мөнгөтэй холбоотой ажлыг сайтар бодож, гарах үр дүн, ашиг орлогоо нэг бүрчлэн тооцоолохыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн харилцаа тийм ч амжилттай байхгүй бололтой. Тухайн нөхцөл байдал сэтгэл санааг өөрчилж, асуудлыг зөв шийдэж чадахгүйд хүргэж мэднэ.

Арслан: Сэтгэн бодох чадвар биеийн байдал хэвийн бус байгаагаас болж удаан байж мэднэ. Эрүүл мэндийн тал дээр анхаарал хандуулахгүй бол хууч өвчин хүндэрч болзошгүй. Шинэ зүйл эхлүүлэх, ажил хэргийн уулзалт хийх хэрэггүй. Эрч хүч болон эерэг энергиэ сайтар хуримтлуулахыг зөвлөж байна.

Охин: Өмнө нь бодож төлөвлөж төлөвлөгөөнд багагүй өөрчлөлт орж магадгүй. Аливаа саад бэрхшээл, таагүй зүйлийг хялбараар шийдвэрлэхийг хичээ. Үйл явдлын зарим таагүй байдал нь дараагийн сайн өөрчлөлтийн эхлэл байж болно. Таны найрсаг зан, чин сэтгэл бусдад сайнаар нөлөөлж, эерэг өөрчлөлтийн үндэс болно.

Жинлүүр: Эргэлзээ дагуулсан саналд анхаарал тавих хэрэггүй бөгөөд таны хийх зүйлд ч багагүй саад учирч болзошгүй. Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй бэрхшээл байх болно. Ирээдүйд амжилт ирэх нь тодорхой байх бөгөөд өөрийн эрч хүчиндээ итгэх итгэл их байна. Хувийн амьдралын амар тайван, эв эетэй байдал сэтгэл санааг тань тэнцвэржүүлнэ.

Хилэнц: Зарим нөхцөл байдлын улмаас сэтгэл санааны байдал тогтворгүй байж магадгүй. Сөрөг бодол санаагаа эргэн тойрныхоо хүмүүст гаргах юм бол эерэг уур амьсгалыг эвдэж, эрч хүчээ алдах болно. Сэтгэл санааны хямралыг өөрөө өөртөө авчирдаг гэдгээ сайн ойлго. Гэнэтийн үйл явдлыг хөнгөхөн хүлээж авах хэрэгтэй. Цэвэр агаарт алхаж, бодол санаагаа цэгцэл. 

Нум: Ихэнх хүмүүсийн зорьсон ажил саадгүй бүтнэ. Залуу хүмүүс мэдлэг туршлага хуримтлуулж чадна. Амьдралын амтыг хөдөлмөрийн үр шимийг хүртэх нь аз жаргалтай болгоно. Өөрийн амьдралдаа сэтгэл дундуур байдаг бол хуучин дурсамжаасаа салах хэрэгтэй. Таагүй үйл явдлыг мартаж чадахгүй бол удаан шаналж магадгүй.

Матар: Амьдралын өнгө аяс таны сэтгэлийн хат, эрч хүчийг сорих бололтой. Олон янзын саад бэрхшээлээс гарахад найз нөхөд болон ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө чухал нөлөө үзүүлэх болно. Ойр дотнын хүмүүсийн хүрээлэл дунд өөрчлөлт гарч магадгүй. Зарим хүмүүсийн ямар нэгэн үйлдэл таны санааг зовоох нь ихэснэ. Гэхдээ бусдын зүгээс ирэх дайралтад аль болох хүлээцтэй хандах нь чухал шүү.

Хумх: Хувийн амьдралдаа хийсэн өөрчлөлт үр өгөөжтэй байна. Мөн ажил хэргийн харилцаанд бүтээсэн зүйл ч танд өсөлт дэвшилтийг авчирна. Мөнгө санхүүгийн амжилт авчрах уулзалт, нийгмийн үйл ажиллагаа болно. Албан тушаалын ахиц дэвшилд хүрэх сууриа тавина. 

Загас: Урт хугацааны төлөвлөгөө туршилт судалгаа шаардана. Ажлын хүрээлэлд олон хүмүүс нэмэгдэж ихэнх цагийг хөл үймээнтэй өнгөрүүлнэ. Энэ үед ажил амьдралын чухал шийдвэрийг хэлэлцэж, ярилцах боломж гарна. Зарим нэг асуудлаа шийдвэрлэж чадвал идэвхтэй амрах хэрэгтэй. Харин биеийн хүчний ажил хийж ядрахгүй байхыг зөвлөж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19