Энэхүү хурцадмал байдал үүсэх болсон шалтгаан нь Спортын арбитрын шүүх (CAS) саяхан гаргасан шийдвэртэй холбоотой юм. Олон улсын шайбтай хоккейн холбоо (IIHF) 2022 онд дайн эхэлснээс хойш Оросыг тэмцээнүүдээс хасаад байсан ч Оросын талын гаргасан гомдлын дагуу Спортын арбитрын шүүхээс Оросын шигшээ багийг 2027 оны ДАШТ-д буцаан оролцуулах эрхийг нь нээж өгсөн байна.
Гэвч энэхүү шийдвэрийг Европын орнууд дуу дуугаа авалцан эсэргүүцэж эхэллээ.
Норвегийн Шайбтай хоккейн холбооноос 2027 оны тавдугаар сард ХБНГУ-д зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр Оросын шигшээ багтай огт тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд: "Манай байр суурь огт өөрчлөгдөөгүй. Украин дахь дайн дуусах хүртэл Орос улсыг олон улсын бүх тэмцээн уралдаанаас бүрмөсөн хасах ёстой гэсэн хатуу байр суурьтай хэвээр байна. Өнөөгийн нөхцөл байдалд Оросын багтай мөсөн дээр гарах нь манай тамирчид, дасгалжуулагчид болон арын албаны ажилтнуудын аюулгүй байдалд маш том эрсдэл үүсгэнэ гэж үзэж байна. Тиймээс бид тамирчдынхаа сэтгэл зүй, хувийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, Оростой тоглохоос татгалзаж байна. Харин хэсгийн бусад тоглолтууддаа хуваарийн дагуу оролцоно" гэжээ.
Үйл явдлын цаад шалтгаан ба Олон улсын хоккейн маргаан
Энэхүү хурцадмал байдал үүсэх болсон шалтгаан нь Спортын арбитрын шүүх (CAS) саяхан гаргасан шийдвэртэй холбоотой. Олон улсын шайбтай хоккейн холбоо (IIHF) 2022 онд дайн эхэлснээс хойш Оросыг тэмцээнүүдээс хасаад байсан ч, Оросын талын гаргасан гомдлын дагуу Спортын арбитрын шүүхээс Оросын шигшээ багийг 2027 оны ДАШТ-д буцаан оролцуулах эрхийг нь нээж өгсөн юм.
Финланд улс хамгийн анх Оросын эсрэг "хамтын фронт" байгуулахыг уриалж, тоглохгүй гэдгээ зарласан бол түүний дараа Норвеги, Дани, Швед, Латви болон Чех улсууд нэгдэж, Оросын баг оролцсон ямар ч тэмцээнд тоглохгүй гэдгээ дуу дуугаа авалцан мэдэгдээд байна.
Финландын холбооны ерөнхийлөгч Хейкки Хиетанен өнөөгийн нөхцөл байдалд тэдний хэн нь ч Оросын эсрэг тоглохгүй гэдгийг Олон улсын хоккейн холбоонд (IIHF) хамтдаа илэрхийлэхийн тулд одоогоор аль болох олон улс орныг нэгтгэж, хамтын фронт байгуулахаар ажиллаж байна хэмээн онцолжээ. Түүнчлэн Финландын Турку хотын захиргаанаас ч мөн Даваа гарагт үүнтэй холбоотой хатуу байр суурь илэрхийлээд байна.
Данийн хоккейн холбооны ерөнхийлөгч Хэнрик Бах Нильсен "Энэ хэвээрээ үргэлжилбэл тэмцээн бүрэн замбараагүй байдал (хаос)-оор дуусна" гэж анхааруулсан бол тэмцээнийг зохион байгуулагч Герман улс ДАШТ-ийг зохион байгуулах эрхээсээ татгалзаж магадгүй гэдгээ цухуйлгаад байна. Мөн Европын томоохон ивээн тэтгэгч компаниуд Орос оролцвол санхүүжилтээ татна гэж мэдэгдсэнээр олон улсын хоккейн ертөнцөд геополитикийн маш том маргаан дэгдээд байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Спорт



