Dark Light
Улс төр | 2026-11-04

АНУ-ЫН ЗАВСРЫН СОНГУУЛЬ: АРДЧИЛСАН НАМ КОНГРЕССТ ХЯНАЛТАА ТОГТООХОД ТУН ОЙРТЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | zogii.mn collage

АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал тоолох ажиллагаа яг одоо ид өрнөж байна. Урьдчилсан дүнгээр сөрөг хүчин болох Ардчилсан намынхан хүч түрж, Төлөөлөгчдийн танхим болон Сенатын суудлыг тэргүүлж эхэллээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хоёр дахь хугацааны дунд үед болж буй энэхүү сонгууль нь түүний засаглалд иргэд дүн тавих гол сорилт болж байна. 

Олон улсын мэдээллийн томоохон агентлагуудын (Associated Press, CNBC, NYT) хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Конгрессын хоёр танхимын урьдчилсан дүн дараах байдлаар тоймлож болохоор байна. 

Сенатын танхим (Урьдчилсан дүн: Ардчилсан нам анхны суудлаа эзэллээ)

Бүгд найрамдах намын хяналтад байсан Сенатыг (53-47) эргүүлэн авахын тулд Ардчилсан намд дор хаяж 4 суудал нэмж авах шаардлагатай байгаа юм.

  • Хойд Каролина (Түүхэн эргэлт): Ардчилсан намаас нэр дэвшсэн Амбан захирагч асан Рой Күүпер Бүгд найрамдах намын Майкл Вэтлийг ялж, Ардчилсан намд энэ шөнийн анхны суудлаа (Бүгд найрамдах намаас булааж) авлаа. 
  • Жоржиа (Суудлаа хамгаалав): Ардчилсан намын одоогийн Сенатч Жон Оссофф өрсөлдөгчөө давуу саналаар ялж, суудлаа амжилттай авч үлдсэн байна. 

  • Нью-Хэмпшир (Бүгд найрамдах намын төлөвлөгөө нурав): Бүгд найрамдах намынхан энд суудлыг авна гэж найдаж байсан ч Ардчилсан намын Крис Паппас ялалт байгуулав.

  • Нью-Йорк Таймс (NYT) агентлагийн "The Needle" цахим таамаглалаар Ардчилсан нам Сенатын хяналтыг авах магадлал 82%-тай байна. 

Төлөөлөгчдийн танхим (Урьдчилсан дүн: "Цэнхэр давалгаа")

Төлөөлөгчдийн танхимын 435 суудлыг бүхэлд нь шинээр сонгож байгаа бөгөөд Ардчилсан нам олонх (218 суудал) болоход ердөө 3 суудал нэмж авахад хангалттай байсан юм. 

  • CNBC-ийн Сонгуулийн ширээ (CNBC’s Election Desk) урьдчилсан дүн болон идэвхжилд үндэслэн Төлөөлөгчдийн танхимын ерөнхий хяналт "Ардчилсан нам руу эргэлээ" гэдгийг албан ёсоор зарлалаа.

  • Проекцоор Ардчилсан нам хамгийн багадаа 200 гаруй суудал авах нь тодорхой болсон бол Бүгд найрамдах нам 160 орчим суудал дээр хязгаарлагдах хандлагатай байна.

  • NYT-ийн таамаглалаар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал 95%-д хүрчээ. 

Сонгогчдын уур амьсгал: Трампаас залхсан байдал ба үнийн өсөлт

Exit poll буюу санал өгөөд гарч ирсэн иргэдийн дундах судалгаагаар америкчуудын хамгийн гол сэтгэл зовоосон асуудал нь эдийн засаг (инфляц, амьжиргааны өртөг) болон ардчиллын өнөөгийн төлөв байдал байсан юм. 

Цахим санал асуулгад оролцогчдын 43% нь өөрийн саналыг Трампын засаг захиргааны эсрэг өгсөн гэж хариулсан бол ердөө 16% нь Трампыг дэмжих зорилгоор саналаа өгсөн гэжээ. Мичиган мужийн Дирбөрн зэрэг Латин Америк болон Мусульман сонгогчдын төвлөрөл ихтэй бүсүүдэд урьд өмнө байгаагүй өндөр идэвхжилтэй байгаагаас шалтгаалан саналын хуудас дуусах тохиолдол ч гарсан байна. 

Цагаан ордонд Бүгд найрамдах намынхан үр дүнг хүлээж байгаа бөгөөд Трампын багийнхан одоогоор "болгоомжтой өөдрөг" байр суурьтай байна хэмээн BBC мэдээллээ. Санал хураалтын эцсийн дүн бүрэн гарахад хэдэн өдөр шаардагдаж магадгүй ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08