Dark Light
Нийгэм | 2024-01-20

UB Smart Bus апп хэвийн ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн шинэ чиглэл мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс ирүүлж буй санал гомдлын дагуу Улаанбаатар смарт карт ХХК дараах мэдэгдэл, мэдээллийг хүргэж байна.

1. UB Smart Bus апп хэвийн ажиллаж байгаа юу? Шинэ чиглэлийн мэдээллийг хаанаас харах вэ?

- Манай компанийн UB Smart Bus апп хэвийн ажиллаж байна. Апп-д шинэ чиглэлийн мэдээллүүд бүгд орсон байгаа ба бодит цагийн горимоор автобус хаана явааг харах боломжтой.

2. Чиглэлийн мэдээллийг хэрхэн харах вэ?

- Чиглэлийн мэдээллийг харахдаа шинэ гарсан чиглэлийн нэрээр хайх эсвэл автобусны буудлын нэрээр "Автобусны буудал хайх" цэсээс хайн, тухайн зогсоолыг ямар, ямар чиглэл дайран өнгөрч байгааг харах боломжтой.

3. Шинэ гарсан апп-аас автобус хэзээ ирэхийг харж болохгүй байна.

- Шинээр гарсан апп нь манай хөгжүүлсэн апп биш тул бид бүхэн хариулт өгөх боломжгүй байна.

4. Хуучин чиглэлийн дагуу зорчмоор байна. Шинэ чиглэлийг мөрдүүлэхгүй байх арга хэмжээ авна уу. 

- Манай компани зөвхөн нийтийн тээврийн төлбөр тооцоо гүйцэтгэгч компани бөгөөд Нийтийн тээврийн бодлого /Чиглэл, Хэдэн автобус үйлчилгээнд гаргах, аль чиглэлд хэдэн автобус хуваарилах, Тариф өөрчлөх, Хөнгөлөлттэй картын зорчих нөхцөл, Дамжин суух нөхцөл гэх, мэт/ боловсруулах эрх бүхий байгууллага биш тул та бүхэн тус асуудлыг хариуцдаг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт хандана уу. Утасны дугаар 7004-4040.

5. Манай апп-ийг татан, ашиглахад төлбөргүй, ямар нэгэн хувийн мэдээлэл оруулж, гишүүнээр элсхийг шаарддаггүй, иргэний хувийн мэдээллийг цуглуулдаггүй, өөр бусад зорилгоор ашигладаггүй тул та бүхэн сэтгэл амар Апп-аа татаад шинэ чиглэлийн мэдээллээ хараад зорчоорой.

Мөн шинэ чиглэлийн мэдээллийг дараах холбоосоор хараарай. https://ulaanbaatar.mn/files/mn/attachFile/709vj2rxtw5//65a4b62780ae7649f2a4632f.pdf?fbclid=IwAR2dgm_I8iuznDE8XY7b0K1veksVACaY8oUyc96wGVPJn8rM16QsbfHDPGs


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19