Dark Light
Нийгэм | 2024-01-22

Филиппиний Ерөнхийлөгч Манила дахь Coldplay хамтлагийн тоглолт руу нисдэг тэргээр явжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Британийн алдарт рок хамтлаг Coldplay өнгөрсөн амралтын өдөр Филиппин улсын нийслэл Манила хотод тоглосон байна. Хотын хойд захад байдаг Филиппин Арена цэнгэлдэх хүрээлэн рүү Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт нисдэг тэргээр явсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлжээ. 

Ерөнхийлөгч энэ удаагийн тансаглалаараа төсвийн мөнгийг үргүй зарцуулж, иргэдийн татварын мөнгийг албан бус хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаад бухимдаж буйгаа иргэд илэрхийлжээ. 

Ерөнхийлөгч Маркос Жр Британийн алдартай хамтлагийн тоглолтыг үзэхээр тасалбар худалдаж авсан иргэд автозамын түгжрэл үүсгэсэн тул ийнхүү түгжрэхээс сэргийлж нисдэг тэргээр ирсэн гэжээ. Тус хамтлагийн Манила дахь тоглолтыг 40,000 хүн үзэхээр цугласан байна. Ерөнхийлөгчийн ажлын албанаас түгжрэлээс гадна Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нисдэг тэрэг ашигласан гэж тайлбарлажээ. 

Филиппин Арена нь дэлхий дээрх хамгийн том дээвэртэй буюу дотор цэнгэлдэх хүрээлэнд тооцогддог. Ерөнхийлөгчийн ордноос авто машинаар 40 минут яваад хүрэх зайд байрладаг. Нийтийн тээврээр зорчвол 1-2 цаг явдаг ба хотын захад байрладаг тул төвийн түгжрэл байдаггүй газар гэж иргэд нийтэлсэн байна. 

Эх сурвалж: BBC.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19