Dark Light
Нийгэм | 2026-11-03

БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Богдхан уулын зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, амьдрах орчны экологийн холбоосыг хадгалах, авто замын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах санаачилгыг 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод болсон Талуудын 17-р бага (Cop17) хурлын үеэр "Санамж бичиг" байгуулсан билээ.
Энэхүү төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оролцоотойгоор NCD группийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү бүтээн байгуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9, 22.9.1-д заасан байгаль хамгааллын чиглэлийн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын аюулгүй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус барилга бүтээцийн ажил ийнхүү эхэлж 2027 оны 2 улиралд бүрэн хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08