Dark Light
Нийгэм | 2024-01-22

Зэвсэгт хүчний эгнээнээс дахин азийн аварга төрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХонКонгод зохион байгуулагдаж буй 19 дэх удаагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ахлах ахлагч Г.Хишигсайхан 2.33.54 цагийн амжилтаар тэргүүлж, Азийн аваргын алтан медалийг хүртсэн бахдам мэдээ ирлээ. 

Ахлах ахлагч бүсгүй тэргүүлснээр эх орныхоо төрийн дууллыг баяртайгаар эгшиглүүлсэн Монгол Улсын анхны эмэгтэй марафон гүйлтийн Азийн аварга нь болж чадлаа. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооныхон 2024 он гарсаар олон улс болоод дотоодын уралдаан тэмцээнд манлайлж, мөрдөс нэгт нөхдөө баярлуулсаар байна.

                                                           Ахмад Ж.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19