Dark Light
Нийгэм | 2024-01-24

ШТС-ыг олон нийтийн барилгаас 25-80 метрийн зайд барих стандарттай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шатахуун түгээх станц (ШТС) барих норм дүрэм, стандарт гэж бий. Гэвч сургуулийн болон орон сууцны хашаа, заримдаа гэр хорооллын айлуудтай залгаа баригдсан байдаг. Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар ШТС-ийг олон нийтийн барилгаас 25-80 метр зайд барихаар стандарчилж өгсөн. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм ба дүрэмд ШТС-ын барилга байгууламжийг ямар тооцооллоор хэрхэн барих тухай нарийн заасан байна.

  -Улаанбаатар хотын хэмжээнд 35 аж ахуйн нэгжийн 300 орчим ШТС үйл ажиллагаа явуулж байна-

ШТС-ын байршилд тавигдах шаардлага:

● Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах

● ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх

● Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метрийн зайд

● Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метрийн зайд

● Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метрийн зайд

● Худалдааны ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд

● Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барих ёстой аж.

Б.ТҮВШИН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19