Dark Light
Нийгэм | 2024-01-24

2021 оноос хойших МҮБХ-ны “Их Эе” хуралдаан нь хууль ёсны болох нь тогтоогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь анх 1990 онд байгуулагдаж, тухайн үеийн хууль дүрмийн дагуу 1998 онд Хууль зүйн яаманд бүртгэгдсэн байдаг. 

Холбоо нь иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулагдсан Төрийн бус байгууллага болохын хувьд хуульд заасны дагуу хамтын зарчмаар удирдлага төлөөллөө сонгож, дүрэм журмаа баталдаг. 

Харамсалтай нь 2002 оны 12 сард зохион байгуулагдсан “Их Эе” хуралдаанаас эхлээд 2021 оны 5-р сарын 29-нд болсон “Их Эе” хуралдаан хүртэлх бүх “Их Эе”, түүнтэй холбоотой улсын бүртгэлийн өөрчлөлтүүдийг хууль бус, хүчингүйд тооцуулах нэхэмжлэл бүхий шүүхийн олон маргаанууд иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр 20 жил үргэлжилсэн байна. Эдгээр маргаануудад хэргийн оролцогчийн хувиар дархан аварга цолтой бөхөөс эхлээд олон иргэд оролцжээ. 

Хамгийн анхны шүүхийн шийдвэр Баянзүрх дүүргийн шүүхээс 2003 оны 2-р сарын 28-ны өдөр гарч байсан бол хамгийн сүүлийнх нь Улсын дээд шүүхээс 2024 оны 1-р сарын 18-нд гарч, эдгээр бүх маргаанууд дуусгавар болж байна. 

Сүүлийн маргаан нь 2021 оны 5-р сарын 29-ний өдөр хуралдсан ээлжит бус “Их Эе” нь хууль бус, тус хурлаас гаргасан холбогдох бүхий л тогтоол, шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлүүдийг Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн шүүх 2022 онд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 8 сарын 11-нд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 сарын 6-нд тус тус хянан хэлэлцэж, 2021 оны 5-р сарын 29-нд хуралдсан “Их Эе” нь хууль зөрчөөгүй хуралдаан болсныг тогтоож, холбогдох тогтоол, шийдвэрүүд хууль ёсны гэж дүгнэсэн болно. 

Улмаар 2024 оны 1 сарын 18-ны өдөр УЛСЫН ДЭЭД ШҮҮХ нэхэмжлэгчийн гаргасан хяналтын шатны гомдлыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр, магадлал үүгээр хуулийн хүчин төгөлдөр болж байна. 

Энэ нь 2021 оны 5 сарын 29-ний “Их Эе” хуралдаан, түүнээс хойших МҮБХ-ны “Их Эе” хуралдаан нь хууль ёсны болох нь тогтоогдож, МҮБХ-ны дүрэм, бүртгэлтэй холбоотой зөрчил бүрэн арилж, цаашид өнгөрсөн 21 жилд болсон хууль бус “Их эе” хурлууд, хүчингүй дүрэм, бүртгэл гэх зэрэг үүсгэж байсан маргаанууд дахин гарахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19