БИЛГИЙН ТООЛЛЫН 15
2024.01.25 / ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ДӨРВӨН НОГООН ШАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 08.29-17.40
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал
Аргын тооллын 1 сарын 25, Бархасвад гараг. Билгийн тооллын тэргэл, Найралт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
АДМИН








Нийгэм




