Dark Light
Нийгэм | 2024-01-24

НӨАТ-ын сугалааны 5-30 сая төгрөгийн 1 азтан тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 543 919 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1,

7 орон таарсан 2,

6 орон таарсан 36,

5 орон таарсан 388,

4 орон таарсан 3881,

3 орон таарсан 39260 баримт тохиролд таарч азтан боллоо. 

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Хан-уул дүүрэг 7731 азтан, Сүхбаатар дүүрэг 7617 азтан, Баянзүрх дүүрэг 5302 азтан,  Баянгол дүүрэг 5187 азтан, , Чингэлтэй дүүрэг 3997, Сонгинохайрхан дүүрэг 3427, Сүхбаатар аймаг 2705 азтан тохирол таарсан байна.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%,   Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19% байлаа.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19