Dark Light
Нийгэм | 2024-01-25

18-р сургуулийн өргөтгөлийг барилга ашиглалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХУД-ийн 3 дугаар хороо ЕБ-ын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь 320 суудалтай нэг давхартаа хичээлийн төв байртайгаа хүзүүвчээр холбогдсон зоорьтой 3 давхар барилга юм. Гал тогоо, хоолны заал, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг “Форум арт, Дукат” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Тамга уул” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19