ОБЕГ-аас алба хаагчдын хувцас хангалт, стандартын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Хурандаа Я.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Онцгой байдлын байгууллагын хувцас хэрэглэлийг гурав ангилж үздэг.
1. Техник
2. Тусгай зориулалтын хувцас хэрэглэл
3. Өдөр тутмын хувцас хэрэглэл
Онцгой байдлын техникүүд сүүлийн жилүүдэд Польш, Беларусь, Герман зэрэг улсын өндөр чанараар тоноглогдож байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тоёота маркийн автомашинуудаар парк шинэчлэл хийж байна.
Хүн нэг бүрийн тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэглэл, багаж техникийн хувьд улсын төсвөөс тавигдсан хөрөнгийн хэмжээнд бид худалдан авалтаа зохион байгуулж, явдаг. Өдөр тутмын хувцас ч мөн энэ жишгээр явдаг.
Чанар стандартын асуудлыг мөрдөгддөг тусгай стандартын дагуу хийж, худалдан авалт хийдэг. Өөрөөр хэлбэл галын хувцасны тэсвэртэй байх дээд градусыг зааж өгч, техникийн шаардлагууд нь тавигдчихсан байдаг. Нэг тулгардаг асуудал нь өндөр үнэтэй чанартай байж болох ч, худалдан авах тоо хэмжээ нь буурдаг. Тиймээс Монгол Улсын цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас авахаар зорьж ажилладаг.
Онцгой байдлын байгууллага бол төрийн цэргийн байгууллага. Тиймээс энэ байгууллагын төсөв, хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцын тухай хуульд орсон байдаг. 2023 оны 7, 8-р сард үер болсон. Үүнтэй холбоотой Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн чадамжийг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарч, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл авахад ашигласан.
Дөрвөн хүн дундаа нэг хувцастай гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?
Тусгай зориулалтын усны хувцасны тухай ярьсан. Энэ хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон усны хувцас гэж дотроо ангилагддаг. Ялангуяа хуурай хувцас нь өндөр үнэтэй. Энэ утгаараа дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай.
АДМИН








Нийгэм




