Dark Light
Нийгэм | 2024-01-25

Шатсан байр, байшин руугаа орохдоо юуг анхаарах вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

- Урт бээлий өмсөж, бүтэн биеэ халхалсан гутал хувцас өмсөх /арьс, салстаар шатсан тортог зэрэг нэвчихээс хамгаалах/

- N95 болон түүнээс дээш үзүүлэлттэй маскийг заавал зүүх

- Багтраа өвчтэй хүн, бага насны хүүхэд, өндөр настай хүн, жирэмсэн эмэгтэй, гэрийн тэжээмэл амьтныг оруулахыг хориглоно

- Цэвэрлэгээг зөвхөн эрүүл чийрэг, зүх судасны өвчингүй хүн хийх

ДЭЛБЭРЭЛТ БОЛОН ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД УТААНЫ ХОРДЛОГООС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

- Ус болон халуун бүлээн шингэн,  сайн уух. Кофе хэрэглэхгүй байх, ногоон цайг шингэлж уух.

- Витамин С 1000 мг нь хортой нэгдлийг шууд задалж, элгийг хамгаална.  

- Цагаан гаа нь хүчтэй антиоксидант учраас исэлдэлтийг намжааж, дотор муухай оргилтыг зогсоон, тархи хамгаална. 

- Глутатионы хэмжээг нэмэгдүүлснээр ДНХ гэмтэхээс хамгаалах тул мах, өндөг, сүү, тарвас, усан үзэм, бууцай, далайн байцаа, спирулина замаг сайн хэрэглээрэй. Брокколи нь хий, угаарын хорыг тайлах өвөрмөц үйлдэлтэй. 

- Хамар, залгиураа давс, содатай усаар зайлна. 

- Амаа суллан арааны шүлсээ асгаруулах нь хордлого тайлах физиологийн сайн арга. Энэ шүлсэнд өөрөө өөрийгөө эмчлэх бодисууд их байдаг. 

- Дасгал хийхийн оронд бясалгаж байгаа юм шиг удаан тайвнаар амьсгалын тоог удаашруулах замаар эд эрхтэнд очих хортой нэгдлийн концентрацыг багасгадаг.

-  Хамгаалах хэрэгслээ зүүх

Эх сурвалж:  ХИМИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08