Энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.
Ослын улмаас гал гарч 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан.
ГССҮТ-өөс бэртэж гэмтсэн иргэдийг биеийг байдлыг торуулахад: Өнөөдрийн байдлаар "Бэртэж гэмтсэн иргэдийн бие 80-90 хувийн түлэгдэлттэй байгаа тул нарийвчилсан шинжилгээ хийх боломжгүй байгаа. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Эмчилгээ үргэлжилж байна" гэв.
АДМИН








Нийгэм




