Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг “Энэ өдрүүдэд Монголчууд бид гурван сайхан залуугаа алдлаа. Гурвын гурван генералтай ОБЕГ сүүлийн хоёр сар дөрөв дэх оршуулгаа хийж байна. Г.Ариунбуян генералаас иргэдийнхээ өмнөөс асууя. Яагаад бусдыг аврах ёстой аврагчид яагаад амь насаа алдаад байгаа юм. Ирэх хоёрдугаар сард дахиад тав дахь оршуулгаа хийхгүй гэх баталгаа хаана байгаа юм. Яагаад өчигдөр орой Дорнодод нэг аврагч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэв. Мэргэжлийн удирдлага хаана байна вэ. Аврагчид мэргэжлийн дадлага дээрээ аврах сургуулилт биш, цэргийн парадын жагсаалын бэлтгэл хийдэг нь үнэн үү, ОБЕГ-ын гурван генералаа.
Гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс ОБЕГ-ын 2023 оны шилдэг анги. Энэ ангийн дарга Г.Ариунбуян генералын туслах, реп хамтлагийн дуучин дэд хурандаа М.Пүрэвжав. Мэргэжлийн удирдлага хаана байна.
Газын дэлбэрэлтэд 100 гаруй машинаар ус зөөсөн гэх. Гэтэл Дүнжингарав дотор мэргэжлийн шахуургатай олон тооны цорго байсан. Мэргэжлийн удирдлага хаана байна.
Гал унтраах дүрмээ нэг удаа ч болов сөх Г.Ариунбуян генералаа. Эсвэл мэргэжлийн ажлаа хий. Г.Ариунбуян генерал явсны дараа нэг хурандаа юм уу, хошууч ирээд генерал цолоо авна. Аврагч нарын ажил амьдрал хангамж хэвээрээ л үлдэнэ.
Монголын үндэсний стандарт байхгүй байна. С.Амарсайхан явах ёстой. Г.Ариунбуян явах ёстой. Гэсэн ч өөрчлөгдөхгүй. Тогтолцооны өөрчлөлт хийх цаг болжээ” гэв.
Б.ТҮВШИН
АДМИН








Нийгэм




