Dark Light
Нийгэм | 2024-01-25

Хийн урт бууны шигшээ тэмцээнд шалгарсан тамирчид

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Буудлагын УАШТ-ий хоёр дахь өдөр 10 м-ийн хийн урт бууны үндсэн дасгал явагдлаа. 

Эрэгтэйчүүдийн төрөлд 25 тамирчин цэц сорьсноос "Парис-2024" олимпын эрхээ аваад буй ОУХМ Н.Баяраа 631.5 оноогоор тасархай өнгөлж, шигшээд нэгээр гарч ирэв.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн 40 тамирчныг спортын мастер О.Мөнхзул 630.7 оноогоор өнгөлж, Г.Нандинзаяа, О.Есүгэн тэргүүтэй ОУХМ-ууд араас нь жагслаа. 

Эмэгтэйчүүдийн тэмцээний үеэр Я.Маргад, Я.Марал нар спортын мастер, Г.Марал-Эрдэнэ, Д.Хүслэн нар спортын дэд мастерын болзол хангасан байна. 

Финалд шалгарсан шилдэг найман тамирчид маргааш "Буянт-Ухаа" спорт ордонд медалийн төлөө өрсөлдөх болно.

Хийн урт бууны финалд шалгарсан тамирчид

Эрэгтэй

1.Н.Баяраа 631.5 оноо

2.Б.Эрхэмбаяр 627.2

3.О.Тэмүгэ 617

4.Э.Сайнхүү 614

5.З.Ариунболор 608.4

6.Э.Мөнхтулга 602.9

7.Д.Лхагвасүрэн 602.8

8.М.Бөхбат 601.7

Эмэгтэй

1.О.Мөнхзул 630.7

2.Г.Нандинзаяа 627.4

3.О.Есүгэн 626.9

4.Т.Номин 626.6

5.Ч.Нарантуяа 622.2

6.О.Янжинлхам 622.1

7.Я.Маргад 621.2

8.Т.Золжаргал 620.8


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19