Dark Light
Нийгэм | 2024-01-25

М.Манлайжав 39, Х.Халиун 43-т орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Канвон-2024" олимпын уулын цанын слалом төрлийн уралдаан өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн слаломд 78 тамирчин уралдсанаас Австрийн М.Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртэв. Хоёр, гуравдугаар байрт Германы Ш.Грандинжер (1:38.08), Италийн Ж.Колломб (1:38.46) нар орсон юм. Колломбын хувьд энэ олимпоос гурав дахь медалиа авчээ. 

Шведийн А.Хедин эхний гарааны дараа аман хүзүүнд явж байсан ч хоёр дахь гараандаа алдаа гарган хасагдсанаар хоосон хоцров.

Энэ өдөр цаг агаар хэдий тогтуун ч Олимпын зам мөс ихтэй байсан нь хүндрэл учруулж, маш олон залуу тамирчид замаа дуусгаж чадалгүй хасагдав.

Манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:50.60 минутын үзүүлэлтээр 78 тамирчнаас 43-торлоо. Тэрбээр өмнө нь жиант слаломын төрөлд 42-т жагссан билээ. 

Эрэгтэйчүүдийн слаломын төрөлд 78 тамирчин уралдахад Их Британийн З.Кэррик-Смит 1:38.61 минутаар түрүүлж, "Канвон-2024" олимпын хоёр дахь медалиа авав. Тэрбээр өчигдөр жиант слаломын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Шведийн Э.Вестлунд (1:38.66), Францын Н.Хоут-Маршан (1:38.87) нар мөнгө, хүрэл медаль дээр буулаа. 

Энэ төрөлд уралдсан манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:29.56 үзүүлэлтээр 39-р байрт орлоо. 

Үүгээр манай уулын цаначдын тэмцээн өндөрлөж байна. 

Монголын багийн хувьд ирэх гурав хоног тэмцээн уралдаангүй бөгөөд 29-нөөс гүйлтийн цанын тамирчдын тэмцээн эхэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08