Dark Light
Нийгэм | 2024-01-25

Б.Энхбаяр: Улаанбаатар хот дарьтай торх болж хувирсан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлд мэдээлэл өглөө. 

Тэрбээр, 

Нийслэл Улаанбаатар хот дарьтай торх мэд болсон байна. Өнгөрсөн 20-30 жилийн алдаа завхарлыг хэн ч гарч ирээд шийдэж чадахааргүйгээр чинээндээ тулсан. Энэ асуудлууд эцэстээ явсаар уг үндэс нь авилгал дээр очиж байна. 

Тиймээс асуудлын уг шалтгаан, өнгөрсөн 20 жилийн газар олголт, нийтийн тээврийн асуудлаар дагнаж Хянан шалгах түр хороо байгуулж нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хийж иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой гэсэн үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ түр хороог миний бие ахалж явуулна гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19