Dark Light
Нийгэм | 2024-01-25

Хонь: Сөрөг хандлага давамгайлах өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1-р сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайтай танилцана уу.

Хонь: Сөрөг хандлага давамгайлах өдөр. Сэтгэлийн хөдлөлөө дарж чаддаггүй бол бүгдэд бодол санаа тань ил байна. Санамсаргүй үйлдлээсээ болж бусдын олз болно. Өөрийгөө баталж нотлох гэж эрч хүчээ барах хэрэггүй. Нөхцөл байдал удахгүй намжина. Ямар ч асуудал үүссэн бүгдийг зөв өнцгөөс нь хараад үзээрэй. Бусдаас буруу хайх хэрэггүй.

Үхэр: Ажилдаа өөрийгөө бүрэн зориулдаг таны хичээл зүтгэл өнөөдөр үнэлэгдэнэ. Өөрчлөлт хийх, шинэ эд зүйл худалдан авах зэрэг ажил ундарна. Харин шинэ зүйл сурах эхлэлийг сайн судалж байж хийх нь тохиромжтой. Санхүүгийн хувьд удахгүй сайхан мэдээ дуулах байх. Та илүү нээлттэй байхыг хүснэ. Гэхдээ бүгдийг шулуун шударгаар шийдэх сонирхолтой хүн ихэнх хүмүүст таалагдахгүй гэдгийг санаарай.

Ихэр: Ахмад хүмүүсийн зөвлөгөө таны хувьд чухал үе. Аав ээжийгээ баярлуулах хүсэл ихэснэ. Энгийн зүйл ч тэднийг жаргалтай болгож өгч чадна гэдгийг ойлгоно. Өнөөдрийн ихэнх цагийг үүрэгт ажилдаа зарцуулах болно. Харин шинээр тавьсан саналд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ялангуяа сайн мэдэхгүй салбарын талаар шийдвэр гаргахдаа дээд зэргийн анхааралтай, бодолтой хандах гэж хичээгээрэй.

Мэлхий: Хувийн амьдралдаа хийх өөрчлөлтөө гэр бүл болон найз нөхдөдөө зөв ойлгуул. Өнөөдөр анхаарал тань албан ажлаас хол хөндий, өөрт хамааралгүй мэт байна. Холоос таатай мэдээ дуулна. Гэр бүлийн харилцаагаа баяр баясгалантай аз жаргалтай болгох боломж гарна. Ашиг орлогоо сайн тооцох юм бол санхүүгийн нөхцөл байдлаа зөв тодорхойлно. Бизнесээ хэрхэн өргөжүүлэх тухай төлөвлөгөө гаргах хэрэгтэй бололтой.

Арслан: Шинэ зүйлийг турших гэж яарсны хэрэггүй. Ихэнх хүчин зүйлүүд бүгд үнэн биш гэдгийг од эрхэс анхааруулж байна. Таны хичээнгүй байдал нь ажлын үр дүнг сайн байлгаж чадна. Өөрийгөө хэт ачааллаас чөлөөлж, амрах цаг зав гаргахгүй бол эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Танд амралт шаардагдаж магадгүй байна.

Охин: Төлөвлөсөн ажлаа та гэр бүл эсвэл найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээр амжилттай дуусгаж чадна. Амьдралдаа сайхан дурсамжийг өнөөдөр та бүтээж чадна. Хэн нэгнээс талархлын үг сонсох мөн хүмүүст тус дэм болох нь амьдралын амтыг мэдрүүлэх болно. Санхүүгийн нөхцөл байдлаа өөрчлөх төлөвлөгөөтэй байсан ч яаран хийх гэсний хэрэггүй. Нөхцөл байдал хэвийн байгааг эхлээд мэдрэх хэрэгтэй.

Жинлүүр: Аливаа харилцаанд биеэ зөв авч явахыг хичээгээрэй. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүсийг чухал улс төрийн үйл ажиллагаа хүлээж байж мэднэ. Бүх л шийдвэрийг гаргахдаа ирээдүйгээ төсөөлөн сайтар тунгаа. Бага зэргийн амжилт олсон бүхэл ертөнцийг эзэгнэсэн мэт аашлах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд итгэлт хүнийхээ өмнө цаг ямагт өөрийнхөөрөө бай. Хиймэл дүр эсгэх хэрэггүй. Энэ нь таныг бүтэлгүйтэлд хүргэх болно.

Хилэнц: Амьдралд өнгө нэмсэн үйл явдал танд аз жаргалыг мэдрүүлэх болно. Дуртай зүйлээсээ таашаал авч, амьдралын амтыг мэдэр. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж чаддаг бол олон сайхан хүмүүсээр хүрээлүүлэх болно. Шинэ санаагаа хэрэгжүүлэх гэж мэрийх хэрэгтэй. Таны хичээл зүтгэл талаар болохгүй. Санхүүгийн нөхцөл байдал удахгүй сайжрах болно.

Нум: Хэт ачааллаас болж архаг ядаргаанд орж болно. Эрүүл мэндээ анхаарахгүй бол архаг хууч өвчин сэдэрч ч мэдэх юм. Хэнэггүй зангаасаа болж зарим нэг таагүй байдалд өөрийгөө оруулах магадлалтай. Бодит байдалтай нүүр тулахгүй бол зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Аливаа хүндрэлтэй нөхцөлд хэт хүчлэх хэрэггүй. Цаг хугацаа хэзээ, юу хийхийг аяндаа хэлээд өгнө.

Матар: Хийх ёстойгоо ажлаа ч хийж, бас өөрийн хүссэн зүйлээ ч бас хий. Энэ нь танд стресст орохгүй байх арга нь болж өгнө. Бусад хүмүүсийг өөрийн хүссэнээр байлгах гэж хүчлэх хэрэггүй. Бусдын үзэл бодлыг хүндэл. Хэнийг ч гэсэн амьдрал ахуйдаа цаг зав гаргахад саад болох хэрэггүй. Хэн нэгний шүүмжлэл гарч ирэх бөгөөд үүнд эмзэглээд байх юм байхгүй. Асуудалд үргэлж хүлээцтэй, ухаалгаар хандаарай.

Хумх: Ажил хэргийн гэрээ хэлэлцээр амжилттай болж төлөвлөсөн ажил урагшилж чадна. Одоогийн амжилтдаа сэтгэл ханахгүй байхыг од эрхэс сануулж байна. Зарим нөлөө амьдралын эрч хүчийг бууруулна. Нөхцөл байдлыг зөв үнэлж, хийх үйлдлээ тохируулж чадвал аливаа таагүй байдлаас удахгүй гарч чадна. 

Загас: Өнөөдрийн үйл явдал далдын нөлөөтэй ямар нэгэн байдлаар уялдана. Бусад хүмүүсийн үг үйлдлийг илүү болгоомжтой хүлээн ав. Магадгүй бага зэргийн үл ойлголцол ч аюултай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь зүгээр л гутранги үзэл үү эсвэл зөн совингийн дохио юу гэдгийг ялгах үнэхээр төвөгтэй байна. Цаашид давамгай байдал үүсгэхийн тулд илүү эрс шийдэмгий байх хэрэгтэй болно. Аливаа асуудлыг цаг алдалгүй шийдэж байхыг зөвлөж байна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих юм бол цаашдын харилцаанд сайнаар нөлөөлнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19