Dark Light
Нийгэм | 2024-01-25

Динозаврын толгойн ясыг хууль бусаар зарах гэж байсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Махчин динозаврын толгойн ясыг бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг ирүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас "Э" нарын 7 иргэн

хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж, одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авч,

энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох этгээдүүдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, орон байранд хийсэн нэгжлэгээр 84х112 см хэмжээтэй Тарбозаврын толгойн ясыг илрүүлэн хураан авч, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19