Dark Light
Нийгэм | 2024-01-26

20 айл өрхөд 670 боодол өвс, 11.7 тн малын тэжээл хүргэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум Их-Ойгор багт /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 115 км-т/ Өвөлжилт хүндэрч, тус сумын Их-Ойгор багийн малчид руу очих зам даваа цасанд хаагдсан тул түлш болон хүнс, тэжээл хүргэх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хүсэлтийг 01 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тусламжийн бараа, өвс тэжээл хүргэх, зам давааг нээх ажлыг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид Их-Ойгор багт очсон байна. 01 сарын 22-ны өдрөөс 01 сарын 24-ний өдрүүдэд нийт 360 км-т цас цэвэрлэн зам гаргаж, 2 өрхийг нүүлгэж, 20 айл өрхөд 670 боодол өвс, 11.7 тн малын тэжээл, 2 тн нүүрс, түлээний мод хүргэж ажлыг зохион байгуулсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08