Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаанд есөн дүүрэг, 21 аймгийн 1500 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож, 45000 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн танилцуулан худалдаалж байна.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчдэд цахим сүлжээ ашиглан борлуулалтаа хэрхэн өсгөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Мөн үзэсгэлэн худалдаагаар зочилж буй үйлчлүүлэгчдэд AR/VR технологийг танилцуулж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгч технологийн компани болох ARGUN-тай хамтран AR хөтчийг хийж гүйцэтгэлээ.
Та бүхэн “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанаас Сар шинийн баярын бэлтгэлээ хийхдээ энэхүү хөтчийг ашиглаарай.
АДМИН








Нийгэм




