Dark Light
Нийгэм | 2024-01-26

Зэрлэг амьтдыг өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт мониторинг хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирэн байршсан. 

Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд зэрлэг амьтныг үргээх, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна. 

Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19