Dark Light
Нийгэм | 2024-01-26

НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрүүл ахуйн бүтээгдэхүүний багцыг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны нэгдүгээр сарын 24-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ослоос үүдэн газ дэлбэрч нөхөж баршгүй хохирол учраад буй.

Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн Сангаас газ дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж буй эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж нэн шаардлагатай эрүүл ахуйн бүтээгдэхүүний багцыг хүлээлгэн өглөө.

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяа хэлэхдээ "Эдгээр багц нь газ дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст маш их хэрэгтэй, учир нь тэд осол гарах үеэр гэрийн хувцастайгаа яаран гарсан юм".


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19